НАЛАЙХ ДҮҮРГИЙН 3 ДУГААР ХОРООНД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ "УХААЛАГ ХУДАГ" АШИГЛАЛТАД ОРЛОО

2019-09-16 10:17

        Улсын хэмжээнд жишиг, анхдагч гэж хэлж болохуйц тус худгийг хүлээн авах үйл ажиллагаанд нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Ж.Гэрэлмаа, ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, "Чандмань Налайх" ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат нарын албаны зочид төлөөлөгчдөөс гадна тус хорооны иргэд, оршин суугчид оролцлоо.

Налайх дүүргийн 3 дугаар хорооны Замчны 25 дугаар гудамжинд баригдсан энэхүү худаг нь ухаалаг төхөөрөмжтэй, 24 цагийн үйлчилгээтэй, халуун хүйтэн устай бөгөөд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, зэвэрдэггүй ус хадгалах савтай, халаалтын систем нь цахилгаанаар ажиллах юм.

Ухаалаг худаг барих ажлыг "Нано Бриллиант  констракшн" ХХК 2019 оны 06 дугаар сараас барьж гүйцэтгэн ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгч байна.

 










Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд