ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ

2021-02-16 12:49
Хамтран ажиллах тухай
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2021 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т заасны дагуу хамтран ажиллах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг урьж байна.
Хамтран ажиллах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод дараах материалыг бүрдүүлж 2021 оны 3 дугаар сарын 15-ны дотор цахим хэлбэрээр ирүүлнэ үү.
Үүнд:
- Хамтран ажиллах тухай хүсэлт (албан бичигт үнэлгээний хороонд орох гишүүний нэр, тус ТББ-д ямар ажил эрхэлдгийг тодорхой дурдсан байх, гэрээ болон хамтран ажиллах тухай албан бичгийг тус ТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс баталгаажуулж ирүүлсэн байх),
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (шинэчлэгдээгүй улсын бүртгэлийн гэрчилгээний хувьд нотариатаар гэрчлүүлсэн байх),
- Хуулийн этгээдийн танилцуулга,
- Хамтран ажиллах гэрээ-3 хувь (гэрээний огноог тухайн өдрөөр бичсэн байх)
- Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах төлөөллийн анкет /гэрээний хавсралтын маягтаар/, дипломын хуулбар, холбогдох материал,
- Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах төлөөллийн худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтад хамрагдсаныг нотлох гэрчилгээний хуулбар
- Холбоо барих утас: 70232788, 70233788, 99980176
Цахим хаяг: turuu881018@gmail.com



Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд