Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2024
“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨХЦӨЛД ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЦГЭЭЕ” УРИАН ДОР УЛС ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр“ болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн.
Манай улс 2012 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг өрнүүлж, тус аяны хүрээнд хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн.
Энэ жилийн сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор тэмдэглэж байна.