“Гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв /7 дугаар хороо Бадралын хэсэг, 1 дүгээр хороо Баянзүрх, Энгэршанд хэсэг, 4 дүгээр хороо Туул, Их ам хэсэг, 6 дугаар хороо Шар булаг хэсэг/” боловсруулах зөвлөх үйлчилгээ

2017-12-19 04:08

 

 

 

 

 

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


 

Огноо : 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

1.       Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь Гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв /7 дугаар хороо Бадралын хэсэг, 1 дүгээр хороо Баянзүрх, Энгэршанд хэсэг, 4 дүгээр хороо Туул, Их ам хэсэг, 6 дугаар хороо Шар булаг хэсэг/ боловсруулах хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.       Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дүүргийн 7 дугаар хороо Бадралын хэсэг, 1 дүгээр хороо Баянзүрх, Энгэршанд хэсэг, 4 дүгээр хороо Туул, Их ам хэсэг, 6 дугаар хороо Шар булаг хэсгийн гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв боловсруулах болно.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

1.       Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар

2.       Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /2015, 2016 он/

3.       Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага/

4.       Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт/

5.       Үндэсний татварын цахим системийг ашиглан авсан болон Нийгмийн даатгалын байгууллагын өргүй талаарх тодорхойлолт

6.       Бусад хуулийн этгээд болон иргэдэд өр төлбөргүй болохыг тодорхойлсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архивын тодорхойлолт

7.       Цахилгааны зураг төсөв боловсруулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

3.       Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл г.м) ирүүлнэ.

4.       Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 12 дугаар сарын 25ы өдрийн  10.00 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 02ы өдрийн  15.00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Налайх дүүрэг, 2-р хороо, Хуульчдын гудамж,    

Худалдан авах ажиллагааны алба. Утас: 7023-2788

 

 

 

 

 

 

 

 




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд