ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: r-“Налайхын Дулааны станц”ТӨХК-д 2018 оны
дулаан үйлдвэрлэх технологийн нүүрс нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: r-ДҮТН-2018-1
“Налайхын Дулааны станц”ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос r-“Налайхын Дулааны станц ТӨХК-д 2018 оны дулаан үйлдвэрлэх технологийн нүүрс”–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2016, 2017 оны аль нэг жилд борлуулалтын хэмжээ нь 500.0 сая төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100.0 сая төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 100.0 сая төгрөгөөс багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Шаардлагатай”
Тендерийн хамт 11’612’700 (арван нэгэн сая зургаан зуун арван хоёр мянга долоон зуу) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Тооцохгүй”
Дотоодны давуу эрх тооцох эсэх: “Тооцохгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо,
Найрамдлын гудамж, “Налайхын Дулааны станц”ТӨХК.
Утас:7023-2356, 88000818.