Үндэсний өв соёл Mонгол бичгийн мэдлэгээ сайжруулахад тус болох холбоосууд

2025-01-20 03:08
Үндэсний өв соёл Mонгол бичгийн мэдлэгээ сайжруулахад тус болох холбоосууд
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулиар төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна.
Та бүхэнд Mонгол бичиг суралцах, хөрвүүлэх, aлдаагаа шалгах, засварлахад тус болох холбоосуудыг түүвэрлэн хүргэж байна.
Монгол бичгийн толь бичиг:
“Mонгол хэлний товч тайлбар толь” буюу Я.Цэвэлийн “Ногоон толь бичиг”дээр үндэслэн бүтээсэн Mонгол бичгээр галиглах толь - https://toli.query.mn/
Монгол хэлний их тайлбар толь - https://mongoltoli.mn/
Хүний нэрийн толь бичиг - https://transfer.cloud.mn/view/UPM0RX (72 цаг хадгалагдана.)
Монгол бичгийн товч толь, 1992 он (PDF өргөтгөл) -http://bit.ly/KFOFtv
Монгол бичгийн хөрвүүлэгч:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс хэрэглэхийг санал болгож буй Өвөр Монголын их сургуулиас хөгжүүлсэн хөрвүүлэгч http://trans.mglip.com/CyrillicC2T.aspx
Тайлбар: Цахим хөгжил, харилцаа холбооны яам кирилл бичгийн алдаа шалгах, монгол бичигт хөрвүүлэх цахим системийг хөгжүүлж, төрийн 4200 байгууллагад байршуулахаар ажиллаж байна.
2. Болорсофт компаниас Тунгаамал загварыг ашиглан хөгжүүлсэн Kimo хөрвүүлэгч - https://kimo.mngl.net/
Монгол бичгийн цахим хичээл, сурах бичиг:
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн “Монгол хэлний тухай хууль”-д заасан чиг үүргийнхээ хүрээнд МОНЦАМЭ агентлаг, МУИС, МУБИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран бүтээсэн төрийн албан хаагчдад зориулсан “Монгол бичгийн гарын авлага” - https://www.csc.gov.mn/content/668e4fd4914594044c5a6b1a
Удирдлагын академийн Монгол бичгийн анхан, дунд, ахисан шатны цахим хөтөлбөрүүд
- Монгол бичгийн анхан шатны цахим хичээл https://training-mongolia.thinkific.com/courses/1fca01
- Монгол бичгийн дунд шатны цахим хичээл https://training-mongolia.thinkific.com/courses/2-1
Монгол бичгийн ахисан шатны цахим хичээл https://training-mongolia.thinkific.com/courses/3
Mонгол улсын Ардын багш, Төрийн соёрхолт, Хэл шинжлэлийн ухааны доктор Ш.Чоймаа багшийн Mонгол бичгийн хичээл https://www.youtube.com/watch?v=bBjqMSq51cI...
Монгол бичгийн юникод тиг (фонт) татах, цахим бичвэр (компьютер) хийх аргачлал :
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэглээнд нэвтрүүлсэн MNS 7004 фонт татах- https://kb.mngl.net/...
Монгол Улсын Соёлын яамнаас бүх нийтийн эх хэлний боловсрол, үндэсний бичгийн цахим бичвэрийн мэдлэгт зориулан бэлтгэсэн 13 төрлийн видео танилцуулга, хичээлүүд, 2023 он - https://www.youtube.com/playlist...
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн- Word программ дээр Үндэсний бичгээр хэрхэн бичих аргачлал видео заавар- https://www.facebook.com/inll.mas.ac.mn/videos
Цогбадрах Банзрагч youtube хуудас- Word дээр кирилл ба босоо Монгол бичгээр хамт бичих зааварчилгаа -https://www.youtube.com/watch?v=BH2KeFa7YaA
"Цахим багш Цахим контент" youtube хуудас- Үндэсний бичгийн юникод \байти\-оор цахимд бичих зааварчилгаа- https://www.youtube.com/watch?v=DfR_cKCCg40
Анхаарах зүйл:
- “MNS 6395:2022 Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” стандартыг мөрдөх,
- Хөрвүүлэгч, яриаг монгол бичигт хувиргагч нь үгийн олон утга, өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг, зөв бичих дүрмийн алдаанаас шалтгаалан 100 хувь зөв ажиллахгүй тул заавал хянах,
- Хөрвүүлэгч ашиглан хөрвүүлсний дараа эргэлзээтэй үгийг толь бичгээс заавал шалгах,
- "Кимо" хөрвүүлэгч ашигласан бол монгол бичигт хувиргасан текстээ алдаагүй ашиглахын тулд заавал "Тунгаамал" монгол бичгийн фонтыг суулгана. "Кимо" хөрвүүлэгч нь юникодын фонт руу хөрвөхгүй алдаа гарах магадлалтай.
- Хөрвүүлэгч ашиглахдаа кириллээр зөв бичсэн эсэхээ нягтлах, алдаа шалгагч программ ашиглахыг зөвлөж байна.
Танд амжилт хүсье!
"Монгол бичиг бол хүн төрөлхтний соёлын үнэт өв, монголчууд бидний оршин тогтнохын үндэс, тусгаар тогтнолын дархлаа юм."



Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд