Худалдан авах ажиллагааны албанаас цахим хэлбэрээр тендер шалгаруулалтыг зохион байгууллаа.

2014-10-31 10:13
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь Монгол Улсын хэмжээнд Худалдан авах ажиллагааны газраас www.meps.gov.mnнэгдсэн цахим системийг ашиглан 100% цахим тендер шалгаруулалт зохион байгуулах ажлын хүрээнд цахимаар зохион байгуулахад холбогдох бэлтгэл ажлыг ханган 2014 онд “Налайх дүүргийн 7 хорооны гудамжинд гэрэлтүүлэг хийх” дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн 500,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 08 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл цахимаар зарлан тендерийн материалыг мөн цахимаар хүлээн авсан.

 

Уг тендерт “Эрчим өргөө”ХХК, “Гэгээн цайдам”ХХК, “Гэрэлтүүлэг чимэглэл”ХХК, “ЭДС”ХХК, “Хайтек бойлерс”ХХК, “Дэд өртөө”ХХК зэрэг 6 компани оролцож, материалаа ирүүлсэн бөгөөд “Хайтек бойлерс”ХХК шалгаран 490’037’649 төгрөгийн дүнтэйгээр ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажлаа 100 хувь гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.



Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд