ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2015 оны 02-р сарын 02-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний төвд 2015 оны хичээлийн жилд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: r-НДХААА-2014/Б-03
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Дүүргийн Хангамж үйлчилгээний төвд 2015 оны хичээлийн жилд хүнсний бүтээгдэхүүн”–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Төлбөрийг Төрийн сан банк- 200455009 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Багцуудад санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Тухайн санал болгож буй багцын 30 хувиас багагүй.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 оны тайлан ирүүлэх шаардлагатай.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
Санал болгож буй багцын үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Шаардлагагүй
Тендерийн хамт
Багц 3: Үр тарианы бүтээгдэхүүн – 1 356 805 төгрөг
Багц 4: Чихэр жимс бусад бүтээгдэхүүн – 1 286 719 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 03 -р сарын 04-ний өдрийн 10.40 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 03-р сарын 04-ний өдрийн11 цагт 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:“Тооцохгүй”
Дотоодны давуу эрх тооцох эсэх: “Тооцно”
Орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд дотоодны давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо,
Хуульчдын гудамж, Тохижилт үйлчилгээний компани НӨҮГ-ын байр,
Худалдан авах ажиллагааны алба. Утас:89540120, 99240120




