ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо: 2015 оны 04-р сарын 29-ны өдөр
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Дүүргийн 3 дугаар хорооны Дэнжийн автобусны зогсоолын талбайг бетондож, гэрэлтүүлэгтэй болгох ажил”–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2015 оны 05-р сарын 15-ны өдрийн 10.30 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 05-р сарын 15-ны өдрийн 11.00 цагт нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: “Тооцохгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо,
Хуульчдын гудамж, Тохижилт үйлчилгээ НӨҮГ-ын байр, Худалдан авах ажиллагааны алба. Утас: 7023-2788.




