ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2015 оны 05 сарын 08 өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй "Налайх дүүргийн хороолол доторх зам засварын ажил"-ын зураг, төсөв боловсруулах, ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: НДХААА-2015/А-06
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос
Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй "Налайх дүүргийн хороолол доторх зам засварын ажил”-ын зураг, төсөв боловсруулах, ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 / нэг зуун мянган / төгрөгөөр худалдан авч болно.
Төлбөрийг Төрийн сан банк- 200455009 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай
Тендерийн хамт 2 000 000 /хоёр сая / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 06–р сарын 08–ны өдрийн 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06–р сарын 08 –ны өдрийн 11 цаг 40 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Эрхгүй”
Дотоодны давуу эрх тооцох эсэх: “Тооцно”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо,
Хуульчдын гудамж,Тохижилт үйлчилгээний компани НӨҮГ-ын байр,
Худалдан авах ажиллагааны алба. Утас:70232788




