Налайх дүүргийн 1, 3, 4 дүгээр хороонд гэрэлтүүлэг хийх /3 багц/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн урилга

2015-05-13 01:43

ТЕНДЕРИЙН УРИЛГА


                                                                                    Огноо : 2015 оны 05-р сарын 13-ны өдөр

 

 

Тендер шалгаруулалтын нэр: Налайх дүүргийн 1, 3, 4 дүгээр хороонд гэрэлтүүлэг хийх /3 багц/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

 Тендер шалгаруулалтын дугаар: НДХААА-2015/А-04

 

                     Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос

                    Багц.1-дүүргийн 1-р хорооны Уурхайчдын гудамжинд гэрэлтүүлэг хийх ажил,

                    Багц.2-дүүргийн 3-р хорооны  Нарангийн гудамжинд гэрэлтүүлэг хийх ажил,

                    Багц.3-дүүргийн 4-р хорооны Нисэхийн гудамжинд гэрэлтүүлэг хийх ажил–ыг гүйцэтгэх

тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Төрийн сан банк- 200455009 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жилийн буюу 2013 2014 оны борлуулалтын дундаж нь

Багц.1-д   200000000 төгрөг,  Багц.2-д   300000000 төгрөг, Багц.3-д   300000000 төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал

болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын аль нэгэнд гудамж талбайн гэрэлтүүлгийн ажил хийсэн байх               

       Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

Тендерийн баталгаа Багц.1-д  4’500’000 төгрөг, Багц.2-д  6’000’000 төгрөг, Багц.3-д  6’000’000  төгрөг тус тус ирүүлнэ.

 

Тендерийг 2015 оны 06-р сарын 15-ны өдрийн 10.30 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06-р сарын 15-ны өдрийн 11.00 цагт Худалдан авах ажиллагааны албанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эсэх: Эрхгүй.

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо,

Хуульчдын гудамж, Тохижилт үйлчилгээний компани НӨҮГ-ын байр,

Худалдан авах ажиллагааны алба. Утас:7023-2788

 

 




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд