ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2015 оны 05 сарын 28-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Налайх дүүргийн 2 дугаар хорооны 50, 51, 54, 55, 5 дугаар хорооны 71 дүгээр байруудын гадна хананд дулаалга хийх ажил”
Тендер шалгаруулалтын дугаар: НДХААА-2015/А-07
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Налайх дүүргийн 2 дугаар хорооны 50, 51, 54, 55, 5 дугаар хорооны 71 дүгээр байруудын гадна хананд дулаалга хийх ажил”-ын хяналтын төсөв боловсруулах, дулаалгын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 төгрөгөөр худалдан авч болно.
Төлбөрийг Төрийн сан банк- 200455009 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2013, 2014 оны борлуулалтын хэмжээний дундаж нь 150 сая төгрөгөөс доошгүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан
Сүүлийн хоёр жилд хийж хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2013, 2014 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын мөнгөн дүнгийн нийлбэр нь 200 сая төгрөгөөс доошгүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай
Тендерийн хамт 3 400 000 / гурван сая дөрвөн зуун мянга / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 06–р сарын 29–ны өдрийн 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06–р сарын 29 –ны өдрийн 11 цаг 40 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Эрхгүй”
Дотоодны давуу эрх тооцох эсэх: “Тооцохгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо,
Хуульчдын гудамж,Тохижилт үйлчилгээний компани НӨҮГ-ын байр,
Худалдан авах ажиллагааны алба. Утас:70232788




