Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

2015-05-29 01:36

 

 

   ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

 

 

  

1.   Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь доорхи зураг, төсвийг боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:

Налайх дүүргийн Шинэ Налайх цэцэрлэгт хүлээлэнд хиймэл нуур байгуулах ажлын зураг, төсөв боловсруулах даалгавар

 

2.   Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.

3.   Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны  өдрийг хүртэл  авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 06 дугаар сарын -10-ны өдрийн 14:00  цагийн  дотор ирүүлнэ үү.

 

 

 

 

 

Налайх дүүрэг, 2-р хороо, Хуульчдын гудамж,

Тохижилт үйлчилгээний компани /НӨҮГ/-ийн байр,

1-р давхарт Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнүүдийн өрөө

Ахлах мэргэжилтэн Н. Пүрэвсүрэн, Утас 70232788

 

 

 

 




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд