ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
1. Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь доорхи хяналтын төсвийг боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:
Налайх дүүргийн "Шинэ Налайх" цэцэрлэгт хүрээлэнд хөл бөмбөгийн талбай байгуулах ажлын зураг, төсөв боловсруулах
2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Налайх дүүрэг, 2-р хороо, Хуульчдын гудамж,
Тохижилт үйлчилгээний компани НӨҮГ-ийн байр,
Худалдан авах ажиллагааны алба. Утас 7023-2788




