"Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Налайх дүүргийн 2 дугаар хорооны 38-39 дүгээр байруудын дунд тохижилтын ажлыг гүйцэтгэх" гэрээ шууд байгуулах тухай урилга

2015-08-14 14:31

ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ УРИЛГА

 

 Огноо : 2015 оны 08-р сарын 14-ны өдөр

Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас эрх бүхий  оролцогчдоос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг үндэслэн Харьцуулалт амжилтгүй болсон тул Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Налайх дүүргийн 2 дугаар хорооны 38-39 дүгээр байруудын дунд тохижилтын ажлыг гүйцэтгэх тухай гэрээ шууд байгуулах гэж байна. Иймд уг ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийг хангасан аж ахуй нэгж, компаниудыг дараах материал бүрдүүлэн ирэхийг урьж байна.

Үүнд:

-       Барилга угсралтын 2.1.1 – Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын тусгай зөвшөөрөлтэй эсвэл Гадна тохижилт, ногоон байгууламжийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, мөн Зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байх ба дээрх тусгай зөвшөөрөлтэй адилтгах болон хангасан тохижилтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байж болно.

-       Санхүүгийн чадавхийн талаарх мэдээлэл

-       Тохижилт, ногоон байгууламжийн ажил гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл, гэрээ, акт

-       Тоног төхөөрөмж, боловсон хүчний талаарх мэдээлэл

-       Үндэсний татварын цахим системийг ашиглан татварын тодорхойлолт

-       Харьяа нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

 

Жич: Налайх дүүргийн 2 дугаар хорооны 38-39 дүгээр байруудын дунд тохижилтын ажлын зураг, төсөв боловсруулан ажлыг  гүйцэтгэнэ. Шалгарсан тендерт оролцогч нь ажил гүйцэтгэх төсөв, зургийг экспертизээр оруулна.

Саналыг 2015 оны 08-р сарын 19-ны  өдрийн 15.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

 

 

Налайх дүүрэг, 2 дугаар хороо,

 

Хуульчдын гудамж, Тохижилт үйлчилгээ НӨҮГ-ын байр,

Худалдан авах ажиллагааны алба. Утас: 7023-2788

 

 




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд