ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо: 2015 оны 09-р сарын 04-ны өдөр
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Дүүргийн 16-р худгаас ЦТП2 хүртэлх ф150 голчтой дулааны шугамыг ф200 болгон өргөтгөх ажил”–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналын баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100.000 (нэг зуун мянга) төгрөгөөр худалдан авч болно.
Төлбөрийг Төрийн сан банк 200455009 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2015 оны 09-р сарын 11-ны өдрийн 11.00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 09-р сарын 11-ны өдрийн 11.30 цагт нээнэ.
Дотоодны давуу эрх тооцох эсэх: “Тооцохгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо,
Хуульчдын гудамж, Тохижилт үйлчилгээ НӨҮГ-ын байр,
Худалдан авах ажиллагааны алба. Утас: 7023-2788.




