ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2015 оны 09 -р сарын 18-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: 2015 онд Налайх дүүргийн Дулаааны станцад технологийн нүүрс нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: Д/ҮТН-2015
Налайх дүүргийн Дулааны станц нь эрх бүхий тендерт оролцогчдоос “2015 онд Налайх дүүргийн Дулааны станцад технологийн нүүрс”–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Төлбөрийг бэлнээр тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас дээш байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан ирүүлнэ. 2014 оны жилийн эцсийн болон 2015 оны хагас жилийн санхүүгийн тайлан ирүүлэх.
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ирүүлнэ.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай
Тендерийн хамт 12,750,000 .(арван хоёр сая долоон зуун тавин мянган төгрөг )төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 10 сарын 19 -ны өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 10 сарын 19 -ны өдрийн 11 цаг 40 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Тооцохгүй”
Дотоодны давуу эрх тооцох эсэх: “Тооцохгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо,
Найрамдлын гудамж
Налайх дүүргийн Дулааны станц Утас: 70232356., 99147145




