Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа
1. Та манай албанаас зарлагдаж байгаа тендерт оролцох сонирхолтой байгаа бол Засгийн газрын Худалдан авах ажиллагааны www.e-procurement.mn Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны www.nalaikh-tender.mn сайтууд болон өдөр тутмын хэвлэл “Монголын мэдээ” сонингоос тендерийн урилга харж болно.
2. Тендерийн урилга дээр байгаа дансанд тендерийн баримт бичгийн /ТББ/ мөнгийг тушаан, тендерт оролцохыг хүссэн албан бичгийн хамт бидэнд ирүүлснээр танд ТББ-г саадгүй олгоно.
3. Та ТББ-т байгаа Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа ТӨОЗ-тэй сайтар танилцаж ТШӨХ / тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт/-д заасны дагуу холбогдох материалуудыг бэлтгэн ирүүлнэ.
4. Тендер бэлтгэх явцад таньд ойлгомжгүй зүйл гарч ирвэл ТББ-т заасан хугацаанаас өмнө захиалагчаас тайлбар тодруулгыг албан бичгээр авч болно.
5. Бэлэн болсон тендерийг дугтуйнд хийж битүүмжлэн дээр нь өөрийн компаний нэр, тендерийн нэр, дугаар, хүлээн авах байгууллагын хаяг, холбогдох ажилтны нэр мөн “Эх хувь”, “Хуулбар хувь” гэсэн тэмдэглэгээг хийнэ.
6. Бэлтгэсэн тендерийнхээ хуудас бүрийн баруун доод өнцөгт нь дугаарлан гарын үсэг зурж баталгаажуулаарай. Ингэснээр таны ирүүлсэн тендерийн хуудас алдагдаж солигдох маргаан үүсэхээс сэргийлнэ.
Таньд амжилт хүсье




