Хичээл 1. Тендерийн шалгаруулалтын тухай асуултад хариулцгаая.
Асуулт 1. Хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж ямар тендерийг хэлэх вэ?
Шаардлагад нийцсэн хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэнэ.
2. Тендерийн үнэ гэрээний үнээс ямар ялгаатай вэ?
Тендерийн үнэ гэдэг нь тендерийн нээлтэд зарласан үнийг хэлнэ. Харин тендерийг хянах, үнэлэх явцад тнедерийн үнэд орсон өөрчлөлт, залруулгыг тусгасан үнийг гэрээний үнэ буюу гэрээ байгуулах үнэ юм.
3. Ямар тохиолдолд шууд гэрээ байгуулдаг вэ?
ü Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн бол
ü Нээлттэй болон хязгаарлагдмал тендер шалгаруулалт амжилтгүй болсон бол
ü Оюуны өмчийн эрхийн улмаас зөвхөн нэг этгээд хэрэгжүүлэх боломжтой бол
ü Давтан захиалах, нэмэлт ажил хийлгэх/анхны гэрээний үнийн 15% хүртэлхи/ бол
4. Нээлттэй тендерийн давуу тал юу вэ?
ü Шаардлагатай бараа , ажил, үйлчилгээг хамгийн боломжит бодит үнээр худалдан авах
ü Бүх тендерт оролцогчдод өрсөлдөх тэгш боломж олгох
ü Талуудад урьдчилан мэдэгдсэн шалгуурын дагуу ил тод байдлаар гүйцэтгэгч сонгох ажиллагааг явуулах
ü Авлигал гарах нөхцлийг бууруулах
5. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тендер хүлээн авах хугацаанаас хоцорсон бол хүлээн авч болох уу?
Болохгүй. Уг тендерийг “ хугацаа хоцорсон” гэж зарлаад нээлгүй буцаана.
6. Гомдол хэрхэн гаргах ямар хугацаанд шийдвэрлэдэг вэ?
a) Гэрээ байгуулах эрх олгохоос өмнө захиалагчид гомдол гаргана. Шийдвэрлэх хугацаа -ажлын 10 хоног.
b) Сангийн яаманд
ü Гэрээ байгуулах эрх олгосон бол
ü ТББ бэлтгэх явцад өрсөлдөөн хязгаарласан
ü Шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гомдол гаргана. . Шийдвэрлэх хугацаа -ажлын 10 хоног.
c) ШӨХТГазарт
ü Захиалагч өрсөлдөөн хязгаарлах зөвлөгөө авсан
ü ТББ бэлтгэх явцад өрсөлдөөн хязгаарласан /тендерийн нээлтээс өмнө/
Шийдвэрлэх хугацаа - 14 хоног
c) Шүүхэд
ü Гомдлыг өмнөх шатанд шийдвэрлээгүй
ü Гэрээнд гарын үсэг зурсанаас хойш
.
.




