“Налайхын Дулааны станц”ТӨХК-ийн 2016 оны үйл ажиллагаанд хэрэглэгдэх шатахуун нийлүүлэх

2015-12-04 10:17

                                                   

 

                                                     ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                          

Огноо : 2015 оны 12-р сарын 03-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Налайхын Дулааны станцТӨХК-ийн 2016 оны

үйл ажиллагаанд хэрэглэгдэх шатахуун нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ШТ-2016

                                          

Налайхын Дулааны станцТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Налайхын Дулааны станц ТӨХК-ийн 2016 оны үйл ажиллагаанд хэрэглэгдэх шатахуун–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2013, 2014 оны борлуулалтын хэмжээ нь 150.0 сая төгрөгөөс багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, 2015 оны хагас жилийн санхүүгийн тайлан

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 150.0 сая төгрөгөөс багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

Тендерийн хамт 1300000  (нэг сая гурван зуун мянган) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 01-р сарын 04-ны өдрийн 15.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 01-р сарын 04-ны өдрийн  15 цагт 15 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Тооцохгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо,

Найрамдлын гудамж, Налайхын Дулааны станцТӨХК,

Утас:7023-2356, 99147145

 

 




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд