ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2016 оны 01 дугаар сарын 06-ны өдөр.
Тендер шалгаруулалтын нэр: Дүүргийн Хангамж Үйлчилгээний Төвд 2016 оны хичээлийн жилд
хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: НДХААА-2015/Б-03
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос /Дүүргийн Хангамж Үйлчилгээний Төвд 2016 оны хичээлийн жилд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх ] тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Тендерийн баримт бичгийн төлбөрийг Төрийн сан банк 200455009 тоот дансанд шилжүүлнэ.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: Борлуулалтын орлого
Багц 1 Махны багц
Багц 2 Төмс, хүнсний ногооны багц
Багц 4 Будааны төрлийн багцад /тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна./
Бусад багцад /тендерт санал болгож буй үнийн дүнгийн 10 хувиас доошгүй байна./
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн багцын үнийн дүнгийн 30%-иас доошгүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015 он
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2014, 2015 оны аль нэг жилд бараа нийлүүлсэн байх ба бараа нийлүүлсэн ажлын өртөг
Багц 1 Махны багц
Багц 2 Төмс, хүнсний ногооны багц
Багц 4 Будааны төрлийн багцад /тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна./
Бусад багцад /тендерт санал болгож буй үнийн дүнгийн 10 хувиас доошгүй байна./
/ижил төстэй ажил гэдэгт багцад хамаарах бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн байхыг ойлгоно./
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагагүй
Тендерийн хамт тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд:
Багц 1 Мах - 4 900 000 төгрөг
Багц 2 Төмс, хүнсний ногоо - 850 000 төгрөг
Багц 3 Гурил - 480 000 төгрөг
Багц 4 Будааны төрөл - 760 000 төгрөг
Багц 5 Сүү, сүүн бүтээгдэхүүн - 260 000 төгрөг
Багц 6 Компотны материал, жүүс - 471 000 төгрөг
Багц 7 Гурилан бүтээгдэхүүн - 210 000 төгрөг
Багц 8 Бусад хүнсний бүтээгдэхүү - 180 000 төгрөг
Тендерийг 2016 оны 02 -р сарын 08-ны өдрийн 10.30 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 02-р сарын 08-ны өдрийн 11 цагт 00 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх:“Тооцохгүй”
Дотоодны давуу эрх тооцох эсэх: “Тооцохгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба.
Налайх дүүрэг. 2-р хороо Даваажавын гудамж
Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын байр 1 давхар.
Мэргэжилтэн Э.Оюун-Эрдэнэ
Утас: 70232788




