ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Налайх дүүргийн 2 дугаар хорооны орон сууцны 6 байрны орцны тааз, орцны засварын ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
1. “Болор-үүр” ХХК
2. “Эм Ти Юу” ХХК
3. “Оффис сервис” ХХК
Үнийн санал авах баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно.
Төлбөрийг Төрийн сан банк- 200455009 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 14 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 03 дүгээр сарын 21-ны өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.
Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо,
Хуульчдын гудамж, ОНӨААТҮГ байр,
Худалдан авах ажиллагааны алба. Утас:7023-2788
Цахим хаяг: www.meps.gov.mn, www.e-procurement.mn,
www.e-tender.mn, www.nalaikh-tender.mn




