ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2016 оны 04-р сарын 25-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: r-Хог тээврийн автомашин худалдан авах/Цахим/
Тендер шалгаруулалтын дугаар: r-НДХААА-2016/Б-01
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “r-Хог тээврийн автомашин”–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2014, 2015 онд 60.0 сая төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 60.0 сая төгрөгөөс багагүй.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн хугацаанд 60.0 сая төгрөгөөс багагүй .
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Шаардлагагүй”
Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулах бөгөөд тендерийн хамт 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 05–р сарын 27–ны өдрийн 14.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 05–р сарын 27–ны өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Тооцохгүй”
Дотоодны давуу эрх тооцох эсэх: “Тооцохгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо,
Хуульчдын гудамж, Тохижилт үйлчилгээний газрын байр,
Худалдан авах ажиллагааны алба. Утас:7023-2788
Цахим хаяг: www.meps.gov.mn, www.e-procurement.mof.gov.mn,
www.ub-procurement.mn, www.nalaikh-tender.mn




