ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2015 оны 05–р сарын 18–ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Налайх дүүргийн 3 дугаар хороонд 75 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын инженер геологийн судалгаа хийх, холболтын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: НДХААА-2016/А-04
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос
“3 дугаар хороонд 75 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын инженер геологийн судалгаа хийх, холболтын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил ”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100.000(нэг зуун мянга) төгрөгөөр худалдан авч болно.
Төлбөрийг Төрийн сан банк- 200455009 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жил буюу 2014,2015 оны аль нэг жилийн борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2014, 2015 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын мөнгөн дүнгийн нийлбэр нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Шаардлагатай”
Барилга угсралтын -2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2,
Зураг төсөл боловсруулах байгууллага- 1.2.1, 1.2.4. 1.2.5
Тендерийн хамт 5 000 000 (таван сая ) төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 06–р сарын 17–ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06–р сарын 17–ны өдрийн10 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Эрхгүй”
Дотоодны давуу эрх тооцох эсэх: “Тооцохгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо,
Хуульчдын гудамж, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын байр,
Худалдан авах ажиллагааны алба. Утас: 7023-2788.




