Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Налайх дүүргийн 1 дүгээр хороонд 75 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын холболтын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил”-ын тендерийн урилга

2016-05-18 17:22

 

 

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

Огноо : 2016 оны 05-р сарын 18-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй үүргийн 1 дүгээр хороонд 75 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын холболтын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил”

Тендер шалгаруулалтын дугаар: НДХААА-2016/А-05

            Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Дүүргийн 1 дүгээр хороонд 75 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын холболтын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил”–ыг нийлүүлэх суурилуулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Төрийн сан банк- 200455009 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн буюу 2013, 2014, 2015 оны дундажаар 250 сая төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 250.0 сая төгрөгөөс багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн хугацаанд 250.0 сая төгрөгөөс багагүй

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь:

2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2.

Зураг төсөл боловсруулах байгууллага нь:

1.2.1, 1.2.4, 1.2.5.

Тендерийг 2016 оны 06–р сарын 20–ны өдрийн 14.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 06–р сарын 20–ний өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Тооцохгүй”

Дотоодны давуу эрх тооцох эсэх: “Тооцохгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо,

Хуульчдын гудамж, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ байр,

Худалдан авах ажиллагааны алба. Утас:7023-2788

Цахим хаяг:, www.e-procurement.mn,

www.e-tender.mn, www.nalaikh-tender.mn

 

 




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд