ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2016 оны 07-р сарын 22-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: 2016 онд Налайх дүүргийн Дулаааны станцад технологийн нүүрс нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: Д/ҮТН-2016-2
Налайх дүүргийн Дулааны станц нь эрх бүхий тендерт оролцогчдоос “2016 онд Налайх дүүргийн Дулааны станцад технологийн нүүрс”–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Төлбөрийг бэлнээр тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 хийж гүйцэтгэсэн ажлын борлуулалтын нийлбэр нь Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас дээш байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 10 хувиас багагүй.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн /2014, 2015/ оны санхүүгийн тайлан ирүүлнэ.
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Ирүүлнэ.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай
Тендерийн хамт 6 000 000 (зургаан сая төгрөг )төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 08 сарын 24 -ны өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 08 сарын 24 -ны өдрийн 11 цаг 40 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Тооцохгүй”
Дотоодны давуу эрх тооцох эсэх: “Тооцохгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо,
Найрамдлын гудамж
Налайх дүүргийн Дулааны станц Утас: 70232356., 99147145




