Тендерийн урилга
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “3 дугаар хороонд 75 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын инженер геологийн судалгаа хийх, холболтын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй
байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт
санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015оны
жилийн эцсийн санхүүгийн тайлан Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 оны аль нэг жилийн
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:2014, 2015 онуудад хийж
гүйцэтгэсэн ажлын мөнгөн дүнгийн нийлбэр нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Шаардлагатай”
Барилга угсралтын -2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2, Зураг төсөл боловсруулах байгууллага – 1.2.1,
1.2.4, 1.2.5
Тендерийн хамт 5 000 000 (таван сая ) төгрөгийн тендерийн баталгаа (Хугацаа: 11-р
сарын 07-ны өдрөөр тооцож) ирүүлнэ.
Тендерийг 2016 оны 08–р сарын 25–ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба тендерийн нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2016 оны 08–р сарын 25–ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ. Хэлэлцээрийн товыг зарлана.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Эрхгүй”
Дотоодны давуу эрх тооцох эсэх: “Тооцохгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч
болно.
Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Хуульчдын гудамж,
Тохижилт үйлчилгээний компани ОНӨААТҮГ-ын байр,
Худалдан авах ажиллагааны алба. Утас: 7023-2788.




