r-2017 онд Налайхын Дулааны станц ТӨХК-д хэрэглэгдэх нүүрс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

2017-02-06 10:38

                                                                       

                                      ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

Огноо : 2017 оны 02-р сарын 02-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: r-2017 онд Налайхын Дулааны станц ТӨХК-д  хэрэглэгдэх нүүрс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: r- НДДС-2016/Б-03

                                                       

Налайх Дулааны Станц ТӨХК-ий эрх бүхий тендерт оролцогчдоос “r-2017 онд Налайх дүүргийн Дулааны станц ТӨХК-д  хэрэглэгдэх нүүрс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2014, 2015 оны аль нэг жилд борлуулалтын хэмжээ нь 100.0 сая төгрөгөөс багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100.0 сая төгрөгөөс багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 оны  хагас жилийн эцсийн санхүүгийн тайлан

Сүүлийн  1 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 100.0 сая төгрөгөөс багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай

Тендерийн хамт  6,750,000 /зургаан сая долоон зуун тавин мянган /  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 02-р сарын 17-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017оны 02-р сарын 17-ны өдрийн  10цагт 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Тооцохгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: “тооцохгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо,

Найрамдлын гудамж, Налайх дулааны станц ТӨХК-ий байр

 Утас:7023-2356

 




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд