Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний төвд 2017 онд махан махан бүтээгдэхүүн нийлүүлэх

2017-02-21 09:21

                                 ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

Огноо : 2017 оны 02-р сарын 21-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний төвд 2017 онд махан махан бүтээгдэхүүн нийлүүлэх                           

                                                                                       Тендер шалгаруулалтын дугаар: НДХААА-2017/Б-09

                                                           

Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний төвд 2017 онд махан махан бүтээгдэхүүн нийлүүлэх–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Тендерийн баримт бичгийн төлбөрийн Төрийн сан банк 100200455009 тоот дансанд шилжүүлнэ.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2015, 2016 оны аль нэг жилд борлуулалтын хэмжээ нь 120.0 сая төгрөгөөс доошгүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 60.0 сая төгрөгөөс доошгүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 оны санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулан ирүүлэх

               Ижил төстэй ажлын өртөг:  Сүүлийн 2 жилийн буюу 2015, 2016 оны аль нэг жилд нь 120.0 сая төгрөгөөс доошгүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

 

Тендерийн хамт 4100000 (дөрвөн сая нэг зуун мянган төгрөг) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 03-р сарын 24-ны өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 03-р сарын 24-ны өдрийн  11 цагт 40 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо,

Хуульчдын гудамж, Тохижилт үйлчилгээний газрын байр,

Худалдан авах ажиллагааны алба. Утас:7023-2788

 

 

 




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд