Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хамгаалах хашаа хийх зориулалтаар төмөр бэлдэц худалдан авах” тендерийн урилга

2017-02-24 08:46

 

                                                             ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА                        

Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба  нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хамгаалах хашаа хийх зориулалтаар төмөр бэлдэц худалдан авах”  –ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. 

     Үнийн саналын баримт бичгийг худалдан авах хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Төрийн сан-100200455009 дансанд төлнө.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

      Үнийн саналыг 2017 оны 03 сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минут-аас өмнө  доорхи хаягаар ирүүлнэ.

     Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2017 оны 03 сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутанд нээнэ.

 Дотоодны давуу эрх: Тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч  болно.

 

                                                                   Худалдан авах ажиллагааны  алба

Налайх дүүрэг 2 дугаар хороо Хуульчдын  гудамж 

                                                                  Цахим хаяг: Badamtsetseg @nalaikh-tender.mn

                                                                                               Утас: 70232788

 

 

 

 

 

 

 




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд