УРИЛГАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Налайх алхтай хөшөөнөөс 3 дугаар хорооны Дэнжийн гүүр хүртэл тарих ногоон байгууламжийн хамгаалалтын хашаа хийх зориулалтаар төмөр бэлдэц худалдан авах” гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал авах баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно.
Төлбөрийг100200455009 дансанд тушаана. /Бэлнээр/
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн саналыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо,
Хуульчдын гудамж, Худалдан авах ажиллагааны алба.
Утас:7023-2788




