ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос дүүргийн нутаг дэвсгэр дэх “Очир худалдааны төвөөс "МТ" шатахуун түгээх станц хүртэл авто замын дагуу тарих гацуур мод, тулгуур мод”–ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналын баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50’000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Үнийн санал нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Төлбөрийг Төрийн сан банк 100200455009 тоот дансанд тушаана.
Үнийн саналыг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цаг-аас өмнө доорх хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10.40 цаг-т нээнэ.
Дотоодны давуу эрх: “Тооцохгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Хуульчдын гудамж,
Худалдан авах ажиллагааны алба. Утас:7023-2788




