ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2017 оны 06-р сарын 06-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр:”r-Дүүргийн Хангамж үйлчилгээний төв хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх”
Тендер шалгаруулалтын дугаар: r-НДХААА-2017/Б-10
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “r-Дүүргийн Хангамж үйлчилгээний төв хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх”–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь / 50,000/ тавин мянган төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банк- 100200455009 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2015, 2016 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:2016 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2016 оны нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас аль нэг үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй.
Тендерийн хамт Багц 2: Будааны төрөл- 780 000 /долоон зуун наян мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 07–р сарын 06–ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07–р сарын 06–ний өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Тооцохгүй”
Дотоодны давуу эрх тооцох эсэх: “Тооцохгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо,
Хуульчдын гудамж, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ байр
Худалдан авах ажиллагааны алба. Утас:7023-2788
Цахим хаяг: www.tender.gov.mn, www.nalaikh-tender.mn




