ШУУД ХУДАЛДАН АВАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Огноо: 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ
Тендер шалгаруулалтын нэр:Бичил спортын талбайн зураг төсөл боловсруулах (Улаанбаатар хот, Налайх дүүрэг)
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/20260603148
Нийт төсөвт өртөг: 20,000,000 (хорин сая) төгрөг
Тендер шалгаруулалтын арга:Шууд худалдан авах
1.Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь “Бичил спортын талбайн зураг төсөл боловсруулах (Улаанбаатар хот, Налайх дүүрэг)” тендерийн материал авах тул хавсаргасан 10 хуудас тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаваражлын даалгаварт заагдсан тавигдах шаардлагыг хангах үнийн санал болон холбогдох байгууллагын танилцуулгыг ирүүлэхийг урьж байна.
2.Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл эсхүл гэрчилгээ шаардана: ЗТ-2.1 Барилга байгууламжийн архитектур орчны тохижилтын зураг төсөл
3.Үнийн санал ирүүлж буй хуулийн этгээд ажлын даалгавар, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгүүдийг доорхи цахим шуудангийн хаягаар ирүүлнэ. Үүнд:
➢Үнийн саналыг тендер илгээх маягт 1-ийн дагуу бөглөж, баталгаажуулан ирүүлнэ. (Хавсралт-2)
➢Ерөнхий шаардлагыг хангах баримт бичгүүд ирүүлнэ. (Улсын бүтгэлийн гэрчилгээний лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, татвар болон нийгмийн даатгалын тодорхойлолт)
➢Үйлчилгээ үзүүлэх ажлын хөтөлбөр болон аргачлалын талаарх танилцуулгыг ажлын даалгаврын дагуу боловсруулж, ирүүлнэ.
➢Үйлчилгээ үзүүлэх хуваарийг ирүүлнэ. (үйлчилгээг гүйцэтгэж дуусгах хугацаа 30 хоног) хавсралт 1
➢Ажлын талбайтай танилцсан тайлан, фото зургийн хамт ирүүлнэ.
➢Ажлын даалгаврыг харьцуулсан байдлаар ирүүлнэ.
4.Үйчилгээ үзүүлэх хүний нөөцийн шаардана:
➢Мэргэшсэн төсөвчин (гэрээт ажилтан байж болно)
➢Зөвлөх, мэргэшсэн зэрэгтэй ажилтны хүчин төгөлдөр мэргэжлийн гэрчилгээ, сертификат тендерт хавсарган ирүүлнэ.
➢Санал болгож буй хүний нөөцийн сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлнэ.
➢Санал болгож буй хүний нөөцийн намтар (CV)-ын жишиг маягт 6, 7-ын дагуу бөглөж, баталгаажуулан ирүүлнэ.
5.Дээрх баримт бичгийг 2026 оны 02 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны nalaikh.tender.ub@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Налайх дүүрэг, 2 дугаар хороо,
Хуульчдын гудамж, Худалдан авах ажиллагааны алба
Утас:7023-2788
https://drive.google.com/file/d/12Ln4wRMituHSaYzLC9z98mX9ty-RY63O/view?usp=sharing




