ШУУД ХУДАЛДАН АВАХ СОНГОН
ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Огноо:2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Ажил
Тендер шалгаруулалтын нэр: “Автобусны буудлын тохижилтын ажил (Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 5 дугаар хороо)”
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/20260602146
Нийт төсөвт өртөг:7,000,000 долоон сая) төгрөг
Тендер шалгаруулалтын арга:Шууд худалдан авах
1.Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
2.Тендер ирүүлэх аж ахуй нэгж нь дараах материалуудыг ирүүлнэ. Үүнд:
• Үнийн саналыг Маягт 1-ийн дагуу бөглөж, баталгаажуулж ирүүлнэ. (Хавсралт-1)
•Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн хуулбарыг ирүүлнэ.
3.Ажлын даалгавар нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: Үүнд:
•Ажлын талбайтай танилцсан тайлан, фото зургийн хамт ирүүлнэ.
•Ажил гүйцэтгэх үе шатны ажлын хуваарийг баталгаажуулан ирүүлэх ба ажил гүйцэтгэж дуусах хугацаа 20 хоног байна.
•Байгууллагын товч танилцуулга /Холбоо барих албан тушаалтны мэдээлэл/ ирүүлнэ.
4.Дээрх баримт бичгийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө nalaikh.tender.ub@gmail.com цахим хаягаар ирүүлнэ.
Ажлын даалгавар болон хавсралтыг доорх линкээр орж танилцана уу.
https://drive.google.com/file/d/1pTbSeU9KiQ7KMait4GR7N2tvGfHOl__-/view?usp=sharing
Хаяг: Налайх дүүрэг, 2 дугаар хороо,
Хуульчдын гудамж, Худалдан авах ажиллагааны алба
Утас:70232788




