НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2 ШИРХЭГ ХОГ ТЭЭВРИЙН АВТО МАШИН ХУДАЛДАН АВЛАА.

2017-11-03 10:05

Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2 ширхэг хог тээврийн автомашин худалдан авлаа.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10/13 дугаар тогтоолоор Налайх дүүрэгт 100.0 сая төгрөгт багтаан хог тээврийн автомашин худалдан авах хөрөнгийг батласан. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн  А/342 тоот захирамжаар худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг  Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт шилжүүлсэн. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хог тээврийн авто машин худалдан авах техникийн тодорхойлолтыг 2017 оны 06 сарын 07-ны өдөр Худалдан авах ажиллагааны албанд ирсэн. Дүүргийн Засаг даргын 2017 оны 06 сарын 07-ны өдрийн А/217 тоот захирамжаар А3-ын сертификат бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороог  байгуулсан. Тендерийг 2017 оны 06 сарын 15-ны өдөр цахим хэлбэрээр зарласан. Тендерийн урилгыг "Монголын мэдээ" сонин, www.tender.gov.mn, www.ub-procurement.mn, www.nalaikh-tender.ub.gov.mn зэрэг мэдээллийн хэрэгслүүдээр байршуулсан. 2017 оны 07 сарын 17-ны өдөр нээсэн боловч тендер амжилтгүй болж нэг ч компани санал ирүүлээгүй. 2017 оны 07 сарын 24-ны өдөр тендер шалгаруулалтыг дахин зарласан. 2017 оны 08 сарын 09-ны өдөр тендерийг нээсэн тендерт "Лүндээ Очир" ХХК 1991, 1993 онуудад үйлдвэрлэгдсэн Hino маркийн автомашин нийлүүлэхээр санал болгосон нь техникийн тодорхойлолтын шаардлагыг хангахгүй тул татгалзсан.  2017 оны 08 сарын 16-20-ны өдрүүдэд тендерийн материал худалдан авсан болон бусад сонирхсон компаниудыг гэрээ шууд байгуулах хэлэлцээрт урьсан. 2017 оны 08 сарын 22-ны өдөр гэрээ шууд байгуулах зөвлөмжийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн. 2017 оны 09 сарын 01-ны өдөр гэрээ байгуулагдсан. 2017 оны 11 сарын 02-ны өдөр "Бадрангуй орших" ХХК нь 2017 онд үйлдвэрлэгдсэн БНХАУ-ын sinotruk улсын үйлдвэрийн 5тн-ны даацтай CDW757 маркийн 2 ширхэг автомашиныг хүлээлгэн өглөө. Гэрээний дүн- 94.0 сая төгрөг








Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд