НАЛАЙХ ДҮҮРЭГ ХУДАЛДАН АВАХ
АЖИЛЛАГААНЫ АЛБА
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь дүүргийн Засаг даргын 2013 оны 31 дүгээр захирамжийн дагуу 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6 хүний бүтэц орон тоотой үүсгэн байгуулагдсан. 2025 оны байдлаар 8 хүний бүтэц орон тоотой ажиллаж байна.
Чиг үүрэг: Алба нь дүүргийн Засаг даргын дэргэдэх алба бөгөөд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу дүүрэгт худалдан авах ажиллагааг зохион байгуулж, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, дүүргийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах, дүүргийн Засаг даргыг худалдан авах ажиллагааны бүх талын мэдээллээр хангах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ.
Утас: 7023-2788
Хаяг: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Хуульчдын гудамж
Вэб сайт: www.nalaikh-tender.ub.gov.mn
АЛСЫН ХАРАА
Налайх дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцсон мэргэшсэн байгууллага байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Худалдан авах ажиллагаанд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.
ҮНЭТ ЗҮЙЛ:
Ил тод байх – Хуулиар нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, ил тод, ойлгомжтой байх.
Хариуцлагатай байх – Ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд чадмаг, сурамгай, найдвартай гүйцэтгэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид хариуцсан ажилдаа эзэн байх.
ЧИГ ҮҮРЭГ
- Худалдан авах ажиллагааг өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцүүлэн хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах;
- Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх;
- Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг цахим системээр батлуулах, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, эрх шилжүүлэх, төлөвлөгөө батлах ажлыг холбогдох хууль, журмын дагуу гүйцэтгэх.
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭДЭЭЛЭЛ
АЛБАНЫ ДАРГА
ЦЭДЭНБАЛЫН АЛИМАНТУЯА
/Улс, Нийслэл, дүүрэг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг үр ашигтай, хариуцлагатай, хэмнэлттэй зохион байгуулах, албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах/
АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН
ЭНХБОЛДЫН ОЮУН-ЭРДЭНЭ
/Худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төлөвлөх, зохион байгуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, нэгтгэх тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ/
СУРГАЛТ, ТАЙЛАН МЭДЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
ЭНХТӨРИЙН ЭНХНАСАН
/Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, албан хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, түүний хэрэгжилтийг олон нийтэд сурталчлах, ил тод мэдээлэх ажлыг төлөвлөх, мэдээ мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ/
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
БАТХҮҮГИЙН ЗОЛЗАЯА
/Улс, Нийслэл, дүүрэг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд төлөвлөх, зохион байгуулах, тендерт оролцогчдыг мэдээллээр хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ/
НЯГТЛАН БОДОГЧ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН
БАТ-ОЧИРЫН ГАНДУЛАМ
/Байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэн зохих журмын дагуу үнэн зөв хөтлөн, удирдлагыг санхүүгийн бодит мэдээллээр хангах, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ/
АРХИВЫН АЖИЛТАН, НЯРАВ
ПҮРЭВЖАВЫН ТҮМЭН-ӨЛЗИЙ
/Байгууллагын үндсэн хөрөнгийг хүлээн авч бүртгэх, хадгалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тавьж олгох, холбогдох материалыгн тайланг гаргах, байталгаажуулах, өмч хөрөнгийн зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих, нөхөн бүрдүүлэлт ашиглалт хамгаалалтыг хариуцна/




