"OPEN PROCUREMENT" сургалт, өдөрлөгт урьж байна

2026-03-31 08:15
"OPEN PROCUREMENT" сургалт, өдөрлөгт урьж байна
Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих" жил болгон зарласан. Энэ хүрээнд тендерийн шалгаруулалтад оролцогчдод зориулж "OPEN PROCUREMENT" сургалт, өдөрлөгийг зохион байгуулна.
Зохион байгуулах хугацаа: 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагаас 13 цаг 00 минут
Зохион байгуулагчид: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар
Хамтран оролцогчид: Сангийн яам, Монополын эсрэг газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны алба
Өдөрлөгт оролцогчид: Аж ахуй эрхлэгчид
Өдөрлөгийн зорилго: “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд:
➢Худалдан авах ажиллагааны хууль, журам
➢Тендерт оролцох үе шат, анхаарах асуудал
➢Цахим худалдан авалт, системийн хэрэглээ
➢Ил тод байдал тэгш оролцоо
➢Аж ахуй нэгж бизнем эрхлэгчид, иргэнд тулгардаг нийтлэг алдаа, зөвлөмжийн талаар сургалт, худалдан авах ажиллагаанд оролцох боломжийн талаар мэдээлэл өгөх
Иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл та бүхэн доорх холбоосоор бүртгүүлж, сургалтад оролцох боломжтой.
 
 
Байршил: ЧД-ийн 4 дүгээр хороо Самбуугийн гудамж
Нийслэлийн Онцгой байдлын газар төв байр, 6 давхар,
сургалтын танхим Мэдээлэл авах утас: 7575-7807



Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд