https://drive.google.com/file/d/1JU7PeXisf--2iDm2ezOzLhoJCaISNRYH/view?usp=sharing
https://docs.google.com/document/d/1x61jKWv-3VHLZ-wrnf8pEhJk3t0oVtoQJN2u-XFLgY0/edit?usp=sharing
ЗАРЛАЛ
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох "А3" гэрчилгээ эзэмшигч болох хүсэлтэй иргэд болон албан хаагчдыг бүртгэж байна. Бүртгэлд хамрагдах иргэд албан хаагчид 2026 оны 02 дугаар сарын 05-ны дотор хавсралт 1-ыг дагуу боловсруулж nalaikh.tender.ub@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
2.Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2026 онд дүүргийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээтэй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.5-д заасны дагуу хамтран ажиллахыг урьж байна.
Хамтран ажиллах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хүсэлтээ 2026 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн дотор nalaikh.tender.ub@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх цахим хаяг болон утсаар холбогдоно уу.
Цахим шуудан: nalaikh.tender.ub@gmail.com
Утас: 99659506, 99149615
https://drive.google.com/file/d/1azPYu-ibkln7NDYI_rGMu7l3ezSxxOTD/view?usp=sharing
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагаа алба нь Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулж буй “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд нэгдэж байна. ᠨᠠᠯᠠᠶᠢᠬᠤ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠ ᠠᠯᠪᠠ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠵᠧᠨᠳᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠠ᠋ᠴᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ ᠪᠤᠢ “ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠨ ᢈᠦᠨᠳᠦᠳᢈᠡᠶᠡ” ᠨᠢᢉᠡ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠢᢉᠡᠳᠴᠦ ᠪᠠᠶᠢᠨᠠ
Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай хууль 2017оны 2 дугаар сард шинэлэгдэн батлагдсанаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хүрээ өргөжиж, гамшгаас урьдчилан сэргийлэх тогтолцоог хөгжүүлэх, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх эрх зүйн үндэслэл бүрдсэн нөгөө талаас аюулт үзэгдэл, ослын давтамж болон хор хохирол нэмэгдэж байгаатай холбогдуулан байгууллагын гамшгийн эрсдэлийн менежментийг үнэлэх шаалшгүй хэрэгцээ гарсан. Байгууллагын түвшинд энэхүү үнэлгээг хийснээр байгууллагын өнөөгийн нөхцөл буюу эрсдэлийн менежмент, гамшгийн эрсдэл, гамшгийн эрсдлийг бууруулах санхүүжилт,сэргээн босголтын нөөц, дэд бүтэц, технологи тодорхой үнэлэгдэж, байгууллагад учирч болох аливаа аюул, ослын улмаас ажилтны эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, бусад үнэт зүйлсэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гамшгийн эрсдэлийг бууруулах талаар цаашид ямар үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь тодорхойлогдоно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (шинэчилсэн найруулга), түүнийг дагалдан гарсан жишиг баримт бичиг, журам заавруудтай дараах линкээр орж танилцана уу.
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760359992351
https://user.tender.gov.mn/mn/document/list
https://user.tender.gov.mn/mn/rules/list