2018 онд Налайх дүүргийн зорилтот өрхийн гишүүдэд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулах

2017-12-18 02:42

 

 

 

 

                                                     ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

 

Огноо : 2017 оны 12 дугаар сарын 18

Тендер шалгаруулалтын нэр: 2018 онд Налайх дүүргийн зорилтот өрхийн гишүүдэд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулах                                     

Тендер шалгаруулалтын дугаар: НДХААА-2017/Б-19               

            Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос мах дайвар бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, цөцгийн тос, элсэн чихэр, ургамлын тос, төмс, хүнсний ногоо, өндөг, жимс, жимсгэнэ–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ. Үүнд:

          Багц 1 – 1 дүгээр хороо

             Багц 2 – 2 дугаар хороо

            Багц 3 – 3 дугаар хороо

            Багц 4 – 4 дүгээр хороо

          Багц 5 – 5,6 дугаар хороо

              Багц 6 – 7 дугаар хороо

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Төлбөрийг Төрийн сан банк 100200455009 тоот дансанд тушаана.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2015, 2016 оны аль нэг жилд 10.0 сая төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 10.0 сая төгрөгөөс багагүй байх шаардлагатай.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Шаардлагатай”

          Тендерийн хамт Багц 1 – 1 793 280  /нэг сая долоон зуун ерөн гурван мянга хоёр зуун наян/ төгрөг, Багц 2 – 803 520 /найман зуун гурван мянга таван зуун хорин/  төгрөг, Багц 3 – 2 164 800  /хоёр сая нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун/ төгрөг, Багц 4 –  1 262 400 /нэг сая хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун/ төгрөг, Багц 5 – 620 160  /зургаан зуун хорин мянга нэг зуун жаран/ төгрөг, Багц 6-  740 160  /долоон зуун дөчин мянга нэг зуун жаран/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа тус тус ирүүлнэ.

   Тендерийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх:Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Хуульчдын гудамж, Тохижилт үйлчилгээний компани ОНӨААТҮГ-ын байр,  Худалдан авах ажиллагааны алба. Утас:7023-2788

 




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд