2018 оны үйл ажиллагаанд хэрэглэгдэх шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

2018-01-04 06:07

                                                                    

 

 

 

                                                                                        ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

                                         

2018 оны 01-р сарын 04-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: ”2018 оны үйл ажиллагаанд хэрэглэгдэх шатахуун

                                                                                              нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ”

                                                                    Тендер шалгаруулалтын дугаар: НДДС-2018/Б-01

                       

Налайхын Дулааны станц ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос ”2018 оны үйл ажиллагаанд хэрэглэгдэх шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр  нь /50,000/ тавин мянган төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Cүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аль нэг жилд нь 60,0 сая төгрөгөөс багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015 он, 2016он

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2015, 2016 онуудад 60,0 сая төгрөгнөөс багагүй  ажил хийж гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.

Тендерийн  хамт 730 000  /долоон зуун гучин мянга/  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны  02-р сарын  05-ны өдрийн  14:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 02-р сарын  05-ний өдрийн  14:30 цагт  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: “Эрхгүй”

Дотоодын давуу эрх тооцох эсэх: “Тооцохгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2-р хороо,

Найрамдлын гудамж, “Налайхын Дулааны Станц ТӨХК”

 Утас:70232356, 88000818

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.nalaikh-tender.ub.gov.mn


 

                                                               




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд