НАЛАЙХ ДҮҮРГИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ШИНЭЭР ТАВИГДЛАА.

2019-10-17 12:14

Налайх дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд явган хүний зам шинээр тавих, засварлах ажил- 326.4 сая төгрөг

  1.  Онцгой байдлын хэлтсийн ар талаас 119 дүгээр сургуулийн хойд тал хүртэл явган хүний зам барих /НД, 2 дугаар хороо-48.1 сая төгрөг,
  2. Алтайн хэсэг Шинэ тосгоны гүүрнээс хорооны нэг цэгийн үйлчилгээнийбарилга хүртэл явган хүний зам барих /НД, 4 дүгээр хороо/-42.2 сая төгрөг,
  3. Нисэх хотхонд явган хүний зам барих /НД, 5 дугаар хороо/-51.2 сая төгрөг,
  4. Уурхайчдын нэг дүгээр гудамжинд явган хүний зам барих /НД, 1 дүгээр хороо/-55.9 сая төгрөг,
  5. Бадралын хэсгийн урд талаар явган хүний зам барих /НД, 7 дугаар хороо/-52.7 сая төгрөг,
  6. Нарлагийн хэсгийн гол гудамжинд явган хүний зам барих /НД, 2 дугаар хороо- 20.6 сая төгрөг,
  7. Дэнжийн хэсэг Дөл худалдааны төвөөс 152 дугаар цэцэрлэг хүртэл явган хүний зам барих /НД, 2 дугаар хороо/- 18.5 сая төгрөг,
  8. Соёлын ордны 2 хажуу талаас явган хүний зам барих /НД, 2 дугаар хороо/-36.7 сая төгрөг)

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр 23-ны өдрийн А/375 дугаар захирамжаар худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг дүүрэгт шилжүүлсэн. Ажлын даалгавар 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ирсэн. Үнэлгээний хороо 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан. Тендерийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зарласан. 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдөр нээсэн. Захиалагчид гэрээ байгуулах зөвлөмжийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн.  Тендерт Багц 1 “Нано бриллиант констракшн” ХХК, Багц 2 “СБМ” ХХК, Багц 3 “Нүнжиг” ХХК нар шалгарч, 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдөр гэрээ байгуулсан. Биелэлт-100 хувь







Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд