НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГТ ХОТ ТОХИЖИЛТЫН ЗАРИМ МАШИН МЕХАНИЗМ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВЛАА.

2019-10-17 12:29

Налайх дүүргийн төвлөрсөн хогийн цэгт хот тохижилтын зарим машин механизм, тоног төхөөрөмж худалдан авах-

  1. Төвлөрсөн хогийн цэгийн авто ачигч /1ш/-150.0 сая төгрөг,
  2. Төвлөрсөн хогийн цэгийн авто пүү /1ш/-120.0 сая төгрөг,
  3. Төвлөрсөн хогийн цэгийн бүртгэлийн програм, техник хангамж, тоног төхөөрөмж /НД/- 79.5 сая төгрөг-

Ажлын даалгавар 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн. Үнэлгээний хороо 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан.Тендерийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зарласан. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нээсэн. Тендерийн багц 1,3-ын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын дагуу шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул тендер шалгаруулалт амжилтгүй болсон. Багц-2т “Нуклон” ХХК 104,450,000 төгрөгөөр шалгарч 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон.  Багц 1-ын хувьд тендер шалгаруулалтыг 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдөр тендерийг дахин зарласан. 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдөр нээсэн. 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр  Багц -1 “Бадрангуй орших” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон. 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдөр гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн. 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан. Багц 3-ын хувьд 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдөр зарлаж, 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдөр нээхэд тендерт нэг ч оролцогч санал ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтыг үндэслэн гэрээ шууд байгуулах аргад шилжсэн. 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр  гэрээ шууд байгуулах тендерийн урилгыг худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлж, 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр нээсэн тендерт “Гэгээн цайдам” ХХК материал ирүүлсэн боловч шаардлагад нийцээгүй тул татгалзсан. 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр дахин гэрээ шууд байгуулах урилга нийтэлсэн. Тендерт “Гэгээн цайдам” ХХК материал ирүүлсэн. 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон. 2019 оны 08 дугаар 07-ны өдөр гэрээ байгуулсан. Биелэлт-100 хувь







Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд