АНГИЛСАН ХОГ ХАЯГДЛЫГ АЧИЖ ТЭЭВЭРЛЭХ АВТО МАШИНТАЙ БОЛЛОО.

2020-10-14 09:49

Хогны машин худалдан авах-68.7 сая төгрөг- Техникийн тодорхойлолт 2020.02.05-ны өдөр ирсэн. Дүүргийн Засаг даргын 2020.02.17-ны өдрийн А/44 дугаар захирамжаар үнэлгээний хороо байгуулагдсан. 2020.02.18-ны өдөр зарласан. 2020.03.20-ны өдөр нээсэн. Тендерт шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул 2020.03.31-2020.04.15-ны өдрийг хүртэл дахин зарласан боловч тендерт нэг ч компани материалаа ирүүлээгүй тул шууд гэрээ байгуулах аргад шилжин “Нано планет” ХХК-тай гэрээ хийгдсэн.

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хог тээврийн менежментийг сайжруулах зорилтын хүрээнд "Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-т техникийн парк шинэчлэлийг эрчимтэй хийж байна.
Өнөөдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй дүүргийн удирдлагууд "Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-т 8 м.куб-ын багтаамжтай хог тээврийн авто машиныг хүлээлгэн өглөө.Ингэснээр 2016 оноос хойш тус байгууллагын 8 автомашиныг бүрэн шинэчилж байгаа юм.
2020 оны 4 сард үйлдвэрлэгдсэн энэхүү хог тээврийн авто машиныг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн бөгөөд зөвхөн ангилсан буюу дахин боловсруулах хог хаягдлыг ачиж тээвэрлэх юм. Биелэлт 100%








Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд