НАЛАЙХ ДҮҮРЭГТ ХУДГИЙН УСНЫ НӨӨЦИЙН САВ ХУДАЛДАН АВЛАА.

2020-10-14 11:30

Худгийн усны нөөцийн сав худалдан авах /24 ширхэг, нерж, угсардаг/- 183.0 сая төгрөг - Техникийн тодорхойлолт 2020.04.06-ны өдөр ирсэн. Үнэлгээний хороо дүүргийн Засаг даргын 2020.04.14-ны өдрийн А/113 тоот захирамжаар байгуулагдсан. Тендерийг 2020.04.16-ны өдөр зарласан. 2020.05.18-ны нээсэн. Тендерт "Вэлмот" ХХК шалгарч гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг 2020.05.19-ны өдөр хүргүүлсэн.

ДӨРВӨН УХААЛАГ ХУДАГ БАРИХААС ГАДНА 24 ХУДГИЙН УС ХАДГАЛАХ НӨӨЦИЙН САВЫГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ ШИНЭЧИЛНЭ
"Гүүд Нэйборс" ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай “Good Water” төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Тус төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, "Гүүд Нэйборс" ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жу Сүн Хён нар үзэглэлээ.
“Good Water” төслийн хүрээнд Налайх дүүргийн 1, 4, 7 дугаар хороонд нийт 4 (дөрөв) ширхэг орчин үеийн стандартад нийцсэн ухаалаг худгийг шинээр барих ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулан ундны усны аюлгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэхүү төсвийг "Гүүд Нэйборс" ОУТББ-ын 200 сая төгрөгийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлэх юм.
Тэгвэл дүүргийн ЗДТГ-ын зүгээс ОНХС-ийн 183 сая төгрөгийн санхүүжилтээр худгийн ус хадгалах нөөцийн сав 24 ширхэгийг авч суурилуулах, мөн 30 сая төгрөгийн үнэ бүхий бохир ус зөөвөрлөх авто машиныг дүүргийн хэрэгцээнд худалдан авах ажлыг төслийн хүрээнд хэрэгжүүлэх юм.
Дүүргийн ундны усны аюлгүй байдлыг хангах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх дээрх төсөл үр дүнгээ өгч иргэдийн эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усаар хангагдах нөхцөл бүрдэнэ гэдгийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар онцлоод төслийг хугацаанд нь үр дүнтэй, чанартай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.







Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд