2-7 дугаар хорооны үерийн хамгаалалтын байгууламжийн ажил хийх

2021-09-29 12:28

2,7 дугаар хорооны үерийн хамгаалалтын байгууламжийн ажил хийх-214.300.0 сая төгрөг техникийн тодорхойлолт 2021.01.19-ны өдөр ирсэн. Үнэлгээний хороо 2021.01.21 өдөр дүүргийн Засаг даргын  А/08 тоот захирамжаар байгуулагдаж тендерийг 2021.01.22- 2021.02.22-ны өдөр хүртэл зарласан, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тендер нээх хугацаа 2021.03.04-ны өдөр хүртэл хойшилсон. Тендерт Аригшан ХХК 214.258.0 мянган төгрөгийн үнийн саналтайгаар шалгарч мэдэгдлийг 2021.03.09-ны өдөр дүүргийн ЗДТГ-т хүргүүлсэн. Гэрээ эхлэх хугацаа 2021.03.17, гэрээ дуусах хугацаа 2021.07.30 ны өдөр хүртэл

 

Дүүргийн 2021 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа үерийн хамгаалалтын байгууламжийн гүйцэтгэгч “Аригшан” ХХК 2021 оны 06 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Тус үерийн хамгаалалтын зурвас газарт орсон нэгж талбарын газруудыг Захирагчийн ажлын алба, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас чөлөөлүүлж, шилжүүлэх шаардлагатай 6 ширхэг нийтийн эзэмшлийн гудамж замын гэрэлтүүлгийг “Гэрэлтүүлэг чимэглэлийн алба” ОНӨААТҮГ-аас шилжүүлж байна.

Захиалагчийн хяналтыг Захирагчийн ажлын алба, зохиогчийн хяналтыг “Гидроком байгууламж” ХХК тус тус гүйцэтгэж байна. 06 дугаар сарын 15-ны өдөр ажлын зураг төсөлд тусгагдаагүй иргэний барилгын 0.4 кВ-ын кабель шугамыг илрүүлж тус кабель шугамыг шуурхай шилжүүлэх үүргийг “УБЦТС” ТӨХК-ий Налайх Түгээх Төвд хүргүүлсэн.

Үерийн далан




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд