Сүүлийн үед иргэд олон нийтийн дунд цахим хэрэглээ ихэссэн билээ. Цахим орчинд кирилл, латин хэлээр хольж бичих, цаашлаад үсгийн дүрмийн хувьд өөрсдийн хэллэгээр бичиж, цахим орчинд буруу хэвшил тогтоох, найруулгын хувьд өнгө аяс гажуудуулсан, зориуд мушгин гуйвуулсан, учир зүйн алдаа гаргасан бичлэгүүд олонтоо гарч байна. Иймд сургууль, бүх аж ахуйн нэгж, төрийн байгууллага, иргэнийг цахим орчинд зөв үлгэр дуурайл үзүүлж боловсролтой иргэн хүний хувиар цахим орчныг соёлтой хэрэглэж, хэвших, нийтээр зөв бичих аянд нэгдэхийг уриалж байна.
Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны хамт олон цахим орчинд зөв, соёлтой бичих талаар Зөвлөмж болон, Монгол хэлний зөв бичих дүрмийг албаны вэб сайтад тавин иргэд олон нийтийг энэ аянд нэгдэхийг уриалан ажилласан.




