“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯНЫГ 3 ДУГААР САРЫН 1-ЭЭС ЭХЛҮҮЛЖ БАЙНА.

2022-03-01 14:34

Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх ойлголт мэдлэгийг олон нийтэд хүргэх, эрэгтэй, эмэгтэйчүүдэд тулгарч буй жендэрийн асуудлыг мэдээлэх, холбогдох төрийн байгууллагуудад хүргэх, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор үндэсний хэмжээнд “Харилцан хүндэтгэе” сарын аяныг зохион байгуулж байна.

 

Аяны хүрээнд “Жендэрийн тэгш байдлыг хангах” тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төрийн алба, соёл, боловсролын салбар, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг үндсэн 8 чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулж ажиллахаар төлөвлөгөө батлагджээ. 

Тус аян 2022 оны 03 сарын 01-нээс 04 сарын 01-ний өдрийн хугацаанд “ХАЙРАА ХАЙРЛАЯ, ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨЕ, ХАМТДАА ҮЛГЭРЛЭЕ” уриан дор зохион байгуулагдаж байна.   

  

 




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд