ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН

2022-09-06 15:47
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хот-Иргэний оролцоо” мод тарих арга хэмжээний нээлтэнд оролцлоо.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон 16 улсын Элчин сайд, Олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд оролцсон юм. Худалдан авах ажиллагааны албаны хамт олон өнгөрсөн жил тарьсан моднуудаа арчилж усалгаа хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Тэрбум мод" тарих үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, эко системийг сэргээх, цөлжилттэй тэмцэх ажилд Худалдан авах ажиллагааны албаны хамт олон нэгдэж бөмбөрцгийн уулзвар, Мянганы зам дагуу 80 ш хайлаас мод тарьлаа.
 




Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд