ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕО ДҮРСЭЭР ХҮЛЭЭН АВНА.

2022-12-19 16:52
      Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хаяг, байрлалаа мэдэхгүй иргэд тусгай дугаарын утсанд дүрст дуудлага өгөх боломжтой. Тодруулбал 102, 103, 101, 105 тусгай дугаар гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авахдаа видео дүрсээр дуудлага хүлээн авах технологийг ашиглаж эхэллээ.
     Мэдээлэл хүлээн авагч алба хаагч шаардлагатай тохиолдолд дуудлага өгч буй иргэний зөвшөөрөлтэйгээр тухайн иргэний гар утасны камерын дүрсийг нээн харж, харилцах боломжтой. Ингэснээр тухайн нөхцөл байдалтай шууд танилцах, зөвлөгөө өгөх, болж буй үйл явдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл явдлыг баримтжуулах давуу талтай. 
 
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ
 



Санал асуулга

Налайх дүүрэг дэх Худалдан авах ажиллагаа хэр шударга явагдаж байна гэж та бодож байна вэ?

Хамтрагч байгууллагууд